Сургалт зохион байгууллаа би...
Сүүлийн үед өөрийхөө дуртай ажлаа хэсэг хийлээ. Багшлах юм л даа. Төгссөн сургуулийнхаа шилдэг охид хөвгүүдэд 5 өдөр 6 сэдвийн дагуу сургалт явуулсан юм. Үнэхээр бахархмаар сайн хүүхдүүд байсышүү. Эхэндээ энгийн л хүүхдүүдэд хичээл орж байгаа гэж бодож байсан ч хэсэг хугацааны дараа ярьж байгаа зүйл, оролцоо, биеэ авч явж байгаа байдал гээд л бүх л зүйлээрээ шилдэг болохоо харуулж чадсан залуус байлаа. Сургалт явуулж байх хугцаандаа тэднээс ч би ихийг сурсан. Энд номын царайлсан эсхүл их юм мэддэг би бол би гэж онгирсон хэдэн гайгүй дүн авчихдаг их зантай гарууд багтаагүй гэдгийг нэмж хэлэх юун.
"Сургалт зохион байгууллаа би..." цааш унших »
Санхүүгийн боловсрол оо гэж...
Бодо Шефер “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” номноос... Анд нь энэ номыг нэлээн дээр үед оюутан ахуй цагтаа уншиж байлаа. Хэрэгтэйг нь шүүгээд бичээд авчихсым. Номын тэмдэглэлийн ач холбогдлыг би нөхдүүдэд их хэлдийм. Өөртөө хэрэгтэй гэсэн үнэхээр чухал хэсгээ аль болох богино товч байдлаар бичиж тэмдэглэнэ. Хэсэг хугацааны дараа эргээд харахад нөгөө номоо дахин уншсан мэт л болно.  Гол нь эргэж унших хэрэгтэй дээ.
"Санхүүгийн боловсрол оо гэж..." цааш унших »
Арай сонирхолтойгоор амьдрах хэдэн зөвөлгөө
Магадгүй та доорхи зөвөлгөөнүүдийг хэдийнээ өөртөө хэрэгжүүлсэн байж болох... гэхдээ хэрэгжүүлээгүй хэсэг бүлэг андууддаа зориуллаа.
"Арай сонирхолтойгоор амьдрах хэдэн зөвөлгөө" цааш унших »
Эрхэм андуудын амрыг эрье...

Сайн байцгаана уу нөхдөө... өнгөрсөн хугацаанд хаагуур юу хийгээд яах гээд яваад байснаа ярьж олон 7 юм шалчигнаад ч яахуу одооноос блогоо жоохон амьсгалуулъя гэж саналаа... ойрмогхон хэдэн бичлэг нэмнээ... Та нартайгаа цахим ертөнцөд эргэн уулзах болсондоо баяртай байна... :)

Дэлхийн бүжгийн өдөр манай орноо :) аймар комун гарчиг хы хы
         Уржигдар буюу 2009.04.29 ний өдөр Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан УДЭТ – ын тайзнаас Монголын алдар цуутай бүжгийн урлагийн алдартнууд, багш сурган хүмүүжүүлэгчид, бүжид дэглээчид  өөрсдийн шавь нарын уран бүжгээр ард түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ.
"Дэлхийн бүжгийн өдөр манай орноо :) аймар комун гарчиг хы хы" цааш унших »
Өнөөдөр дэлхийн бүжгийн өдөр :)

Эрхэм андуудын амрыг эрье. Өнөөдөр 04.29 ний дэлхийн бүжгийн өдөр гэнэ.

Нийт уран хөдөлгөөнт бүжигчид, бүжиг дэглээчид, бүжгийн хөгжмийг бичигчид, аяыг тоглогсод, хувцасыг нь урлагсаддаа баярын мэнд хүргье.


Мөн түүнчлэн бүжигчин андууд Баяртулга, Паца нартаа тусгайлан мэнд хүргэсүү.

Өнөөдөр 18:00 цагаас УДЭТ - ийн урд талбайд нээлттэй өдөрлөг болно гэнэ. Уржнан билүүдээ талбай дээр их сайхан үйл явдал болж байсан санагдана. Манайхан 3 дахи жилээ тэмдэглэх гэж байгаа юм байна. Очиж бүжиг үзэж нүдээ баясгаарай андуудаа. Маргааш амжуул сайхан бичлэг оруулнаа. Анд нь үзнэ гэж боджоогоо :)


Удирдаач ямар үүрэгтэй вэ? Ноён Үүрцайхын тайлбарыг хүргэсү.
Удирдаач
      Удирдаач хүн гэж хөгжмийг амилуулдаг, найрал хөгжим, найрал дуучид, дуурь, бүжгэн жүжгийг удирддаг, хөгжмийн тусгай боловсролтой хүнийг хэлнэ.

"Удирдаач ямар үүрэгтэй вэ? Ноён Үүрцайхын тайлбарыг хүргэсү." цааш унших »
Сонгодог хөгжмөө гэж...
Эрхэм андуудын амрыг эрье!. Өчигдөр буюу 04.02 ны өдөр Улсын Филармонийн электрон орон зай болох www.philharmonic.mn  сайт шинээр ашиглалтанд орж байгаатай холбогдуулан тоглогдсон Симфони найрал хөгжмийн Лекц концерт үзэв.
"Сонгодог хөгжмөө гэж..." цааш унших »
Эрхэм андууддаа баярын мэнд хүргий...

Зиа тэгээд

Эх орныхоо төлөө

Эр биеэ үл хайрлан тэмцэх

Эрэлхэг Монголын баатарлаг хөвгүүддээ

Баярын мэнд хүргье

УРА УРА УРА гэж...

Ёгт үлгэрч Эзоп
Сайн байцгаана уу эрхэм андууд? За тэхээр Эзоп гэгч энэ этгээд нь VI зууны үед амьдарч байсан гэнэ шүү. Тэрээр үзэмжгүй муухай царайтай, туранхай биетэй хэлгүй нэгэн байжээ. Нэг өдөр гэнэт аз дайрч хэлд орсон бөгөөд орох орохдоо мэргэн цэцэн үгтээ ёгт егөөнд гарамгай нэгэн болсон гэнэ.
"Ёгт үлгэрч Эзоп" цааш унших »
(Нийт: 108)