За тэгээд энэ залуугийн чинь царай зүс, нуруу туруу, дуу хоолойд нь автчихаад байгаам шүү дээ. Хайр минь сонсвол гомдох байхдаа... тэхдээ л хы хы..."Миний хамгийн дуртай жүжигчин Шахрух Хан" цааш унших »
Энэ блогоос: | Үүцлэх | өөр блог » |
Блог үүсгэх | Нэвтрэх |
Андуудтайгаа мэндчилюү гэж бодлоо... :)
За тэгээд энэ залуугийн чинь царай зүс, нуруу туруу, дуу хоолойд нь автчихаад байгаам шүү дээ. Хайр минь сонсвол гомдох байхдаа... тэхдээ л хы хы...
Зиак анд нь өнгөрсөн хугацаанд хэд2эн номны ард гарав. Нэн таалагдсан нь Хайрын 10 нууц нэртэй ном билээ л... нтр
Дээрх ном нэгэн Ази өвгөн хүмүүст хэрхэн жинхэнэ хайртайгаа учрах замыг зааж өгсөн тухай өгүүлэмжээр эхлэх бөгөөд тэдгээр 10 хүн тус тусын нэг нэг зөвөлгөөг дагаснаар хайраа олж байгаа тухай гардаг юм билээ.
Нэтэд бол нэлээн тавигдсан байлээ, татахаар ч байна лээ гэхдээ анд нь өөрийн бодол юугаа хэлюү гэж саналаа.
Бодлын хүч: Хүсэж буй хүнээ бодит мэтээр мэдэр... төсөөл, дүрсэл, бич,
Энэ нь надад их нөлөөлсөн гэж бодож байгаа.
Сүүлийн үед өөрийхөө дуртай ажлаа хэсэг хийлээ. Багшлах юм л даа. Төгссөн сургуулийнхаа шилдэг охид хөвгүүдэд 5 өдөр 6 сэдвийн дагуу сургалт явуулсан юм. Үнэхээр бахархмаар сайн хүүхдүүд байсышүү. Эхэндээ энгийн л хүүхдүүдэд хичээл орж байгаа гэж бодож байсан ч хэсэг хугацааны дараа ярьж байгаа зүйл, оролцоо, биеэ авч явж байгаа байдал гээд л бүх л зүйлээрээ шилдэг болохоо харуулж чадсан залуус байлаа. Сургалт явуулж байх хугцаандаа тэднээс ч би ихийг сурсан. Энд номын царайлсан эсхүл их юм мэддэг би бол би гэж онгирсон хэдэн гайгүй дүн авчихдаг их зантай гарууд багтаагүй гэдгийг нэмж хэлэх юун.
Бодо Шефер
“Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх зам” номноос...
Анд нь энэ номыг нэлээн дээр үед оюутан ахуй цагтаа уншиж байлаа. Хэрэгтэйг нь шүүгээд бичээд авчихсым. Номын тэмдэглэлийн ач холбогдлыг би нөхдүүдэд их хэлдийм. Өөртөө хэрэгтэй гэсэн үнэхээр чухал хэсгээ аль болох богино товч байдлаар бичиж тэмдэглэнэ. Хэсэг хугацааны дараа эргээд харахад нөгөө номоо дахин уншсан мэт л болно. Гол нь эргэж унших хэрэгтэй дээ.
Магадгүй та доорхи зөвөлгөөнүүдийг хэдийнээ өөртөө хэрэгжүүлсэн байж болох... гэхдээ хэрэгжүүлээгүй хэсэг бүлэг андууддаа зориуллаа. 
Сайн байцгаана уу нөхдөө... өнгөрсөн хугацаанд хаагуур юу хийгээд яах гээд яваад байснаа ярьж олон 7 юм шалчигнаад ч яахуу одооноос блогоо жоохон амьсгалуулъя гэж саналаа... ойрмогхон хэдэн бичлэг нэмнээ... Та нартайгаа цахим ертөнцөд эргэн уулзах болсондоо баяртай байна... :)
Уржигдар буюу 2009.04.29 ний өдөр Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан УДЭТ – ын тайзнаас Монголын алдар цуутай бүжгийн урлагийн алдартнууд, багш сурган хүмүүжүүлэгчид, бүжид дэглээчид өөрсдийн шавь нарын уран бүжгээр ард түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ. Эрхэм андуудын амрыг эрье. Өнөөдөр 04.29 ний дэлхийн бүжгийн өдөр гэнэ.

Нийт уран хөдөлгөөнт бүжигчид, бүжиг дэглээчид, бүжгийн хөгжмийг бичигчид, аяыг тоглогсод, хувцасыг нь урлагсаддаа баярын мэнд хүргье.

Мөн түүнчлэн бүжигчин андууд Баяртулга, Паца нартаа тусгайлан мэнд хүргэсүү.


Өнөөдөр 18:00 цагаас УДЭТ - ийн урд талбайд нээлттэй өдөрлөг болно гэнэ. Уржнан билүүдээ талбай дээр их сайхан үйл явдал болж байсан санагдана. Манайхан 3 дахи жилээ тэмдэглэх гэж байгаа юм байна. Очиж бүжиг үзэж нүдээ баясгаарай андуудаа. Маргааш амжуул сайхан бичлэг оруулнаа. Анд нь үзнэ гэж боджоогоо :)
Өчигдөр буюу 04.02 ны өдөр Улсын Филармонийн электрон орон зай болох www.philharmonic.mn сайт шинээр ашиглалтанд орж байгаатай холбогдуулан тоглогдсон “Симфони найрал хөгжмийн Лекц концерт” үзэв.![]() | Lou Armstrong - La Vie en Rose | ![]() |
| ||
![]() | Found at bee mp3 search engine | ![]() |
© Эрхэм андын амрыг эрье! :)
Эх загварыг зохиосон
Design Disease
| Хөрвүүлсэн
Blog and Web
,
Банжиг Блог
![]() |
