Зиак юу байцгаана андууд... Өнөөдөр нээх нар шархийм байх... Биеэ хичээцгээгээрэй... Ажил жоохон их л байна. :)
Эрхэм анд Соёлоо танаа
Миний хайрт андхан минь сайн байна уу?... Андыхаа амар мэндийг блогоороо эрэн мэндчилж байна. Үргэлж дэргэд минь байж чаддаггүйч гэсэн сэтгэлдээ намайг "Итгэлт анд минь" хэмээн тээж явдаг гэдгийг би мэдэж байна. Цаашид хийж бүтээх, ажил амьдралдаа амжилт гаргах их зорилго хүсэл минь бидний хамтын ажиллагаанаас ихээхэн хамаарна гэдэгт эргэлзэхгүй байна. :) Чинийхээ итгэл, баяр баясгалан, урам хайрласан үгс, биет дэмжлэг, андыгаа гэсэн халуун сэтгэлд үргэлж талархаж явдаг шүү. Анддаа хайртай...
Итгэлт анд Нархан нь...
Арлааны хүү үгийг нь бичсийн... Сайхан шүлэгтэй яруу найрагч даа...
Итгэлийн гэрэлтэй амраг
Бодлын салхи сэвэлзэж хонгор чамдаа яарсан
Бороотой үдшүүд энгэр цээжинд жаргалын туяатай
Алдуурсан унага шиг сар жилүүд цахилан цахилан одоод
Амьдрал мөрөн долгилсоор л байна даа амраг минь
ДХ: Сэтгэлийн сүү минь чамруу л урсах юм даа
Итгэлийн гэрэлтэй амраг чамдаа би хайртай
Уруулын баланд согтож чинийхээ хүзүүнд эрхэлсэн
Улирлын сайхан хорвоогийн өдөр бүхэн цэнгэлтэй
Харайн одох шиг сар жилүүд дэгдэн дэгдэн холдлоо ч
Хайрын шувууд чамдаа дэвтэнэ дээ амраг минь дээ
ДХ:
Учралын сайханд догдолж оддыг хэлхэн ирдэг
Уяран гэгэлзэх чи минь гэгээн тэнгэрт хүндтэй
Эргэн буцах сар жилүүд нисэн нисэн холдлоо ч
Энэхэн тавилан насан мөнхийн хайр даа амраг минь
ДХ: *2
Миний дуртай дуу...
Эрхэм анд Гэрэлхүү танаа
Сайн байна уу? Анд минь... Миний блогоор цаг гарган зочилж байгаад талархая. Уулгах цай байхгүй ч уншуулах зүйл байгаа... :) Намар болох нь... За тэгээд залуу найзаар минь захын сонин юу байна даа... Анд ажлаа хийгээл байжийна дөө... Мэдээ чимээтэй байгаарай андаа түр баяртай. :)
Хүндэтгсэн Нархан
Эрхэм анд Лхагвасүрэн танаа
Юу байна даа андхан минь... Нутаг усаар сонин юутай. Анд нь энд ажлаа хийгээл байжийна. Миний блогоор зочилж байгаад би их баяртай байгаагаа дахин дахин хэлмээр байна. Хэзээ хотод ирэх билээ. Анд нь ажил амжвал аавтайгаа хамт Дундговь явж магадгүй болоод байгаа. Тодорхой хугацааг баттай хэлж чадахгүй нь... Юутай ч мэнд устай байхаа амлаж байна. Ангийн ажлаа бичээд дуусцан уу? Дадлагаа хэдийнээ дуусгаа биз дээ. За холбоотой байгаарай андаа. Түр баяртай... :)
Хүндэтгэсэн Нархан
Зүүд минь хүртэл чиний тухай байхын
Зөндөө удаан бодоод ч уйдахгүй
Зүгээр л хараад баймаар санагдахын
Зүрхээ чамд алдах гээд байгаан болуу... :)
Дурлал ч сайхан шүү бараг л онгод оруулаал... сонсох дургүй байсан дууныхаа амтанд ороол гэж Адиа хэлж билээ.... өөрөөр хэлбэл тэр надаа таалагдаад байна яах уу? Тэр үү?
Нүд нь нэг бацаантай адилхан болохоор яг жоохон хүүхэд шиг эгдүүтэй, хоолой нь бүдүүн, уруул нь зузаан... Халзан болохоор хөөрхөн. Духаа үрчийлгэж, нүдээ анивчихгүй бол ч... Гэхдээ тэр нь зохиод байгаа ч юм шиг. Яриа нь тааламжгүй, намайг магтах нь аятайхан. Тийм ч хөгжилтэй биш ч өөрийгөө алиа гэж боддог. Эсүүл би ойлгодоггүй байх. + нүдний шилтэй... ийм л нэг гард дур татагдав. хи хи
Нэлээн бүтэлгүй нөхөр дөө би энэ тал дээр ч... хи хи дурсахаас ч ичмээр юм. "Солиоролд автахаасаа өмнө цонхоор үсэркээд үз" гэж нэг анд маань үглээл байдын... Нээх сайхан хайртай учирхымсан. Найз залуу гэнэт2 магтсан мессеж бичээл... уулзахаар ирэхдээ амттан эс бол үсний жижигхан хатгуур зах зээлийн газраас авсанаа үсэнд зүүж өгөөл... Хааяа нэг туниж утсаа салгаал... араар явбал тэрийгээ огт мэдэгдүүлэхгүй байх чадварыг эзэмшцэн... Нээрээ өчигдөр нэг андтайгаа хууч хөөрчийгаад үнэнч хайр дурлалыг жинхэнэ бэлэг тэмдэг болоод байдаг нөгөө Romeo Juletta 2 - н тухай яриа үүсгэв. Залуучуудын үнэнч бус байдлын тухай л даа... Авахыгаа авсан бол өгөхөө ч гэсэн өгдөг байвалдаа хө гэж... тэгсэн нөгөө 2 гар хор ууж үхээгүй байсан бол цаашдаа Romeo Juletta - гаа хуурах л байсан даа гэлээ. Гарууд тухтайхан, удаан хугацаанд энгэр зөрүүлж амжихгүй болох нь гэсэн харууслын сэтгэл хөөрлөөр амиа хоролцон юм шиг... яхуудээ тэхгүй ч байсан байж болох талтай. Тэгэхдээ л эр хүнд итгэхээр гэдэг билүү... :)
Гүн шөнийн зүүдийг эзэгнэгч хүлэг баатар минь
Гүнж ягаан уруулын минь амтыг мэдрэх үү
Сарны цэнхэр туяанд үүл эвхрэх үзэсгэлэн
Санан гиюүрсэн сэтгэлийн охин төрхийг таалах уу ... гэвэл...
Сарны туулай үлгэрт амилах шөнөөр
Сайхан чинийхээ гоо биеийг тэврэн
Сайрнайн өнгөт улаахан уруулыг нь амтлан
Сархад балын амтыг зэрэг мэдрэн мансууръю... гэнэ хариуд нь...
Амьтан тэжээх нь манай бацаан нарт хэрэгтэй гэнээ. Учир нь уян зөөлөн сэтгэл, халамж сурхым байх... Хэ хэ анд нь яст мэлхий тэжээх бодолтой байгаашд юу сурах бол... :) гэхдээ боломжтой бол бацаануудаа багаас нь амьтан ургамалтай харьцуулж сургаарай гэж...
Анд дөрвөн мөртүүд бичээд сонинд гаргав.
Тэр үдэш чиний инээд одод унатал цангинаж байсан ч
Тэрнээс хойш миний нулимс одод урстал асгарах болсон
Хэтэрхий тансаг цэцэг үнэргүй байдгийг мэддэггүй байж
Хэрцгий үзэсгэлэн гоо зүрх сийчин үлдээдэг аж... :(
Тэгсэн нэг гар залгаснаа ингэж бичүүл зүгээр бишүү гэв.
Тэр үдэш чиний инээд одод унатал цангинаж байсан ч
Түүнээс хойш миний нулимс тэнгэр юүлтэл асгарах болсон
Хэтэрхий тансаг цэцэг үнэргүй байдгийг мэддэггүй байж
Хэрцгий зан зүрх сийчин үлдээдэг аж... гэлээ
ямаруу дээ... хи хи




