""Утгын чимэг" богино өгүүллэгийн наадам." цааш унших »
""Утгын чимэг" богино өгүүллэгийн наадам." цааш унших »
"Хямралаа гэж... :(" цааш унших »
За юу байцгаана андууд... 2 дах мянганы 9 р он нтр айн. Шинэ он эхлээд л эрч хүчээр дүүрэн зүтгээд л байна уу. Андых нь шалгалт эхэлчихсэн ажлынхаа хажуугаар гүйх гэж сандрангуй л байна. Эрхэм андуудтайгаа хуваалцах хэдэн сонин сайхан байгаа ч зав тун болохгүй юм залхуу бас хүрэх юм. Тэхдээ зүгээрээ.
1. Анд нь "Утгын чимэг" богино өгүүллэгийн наадам үзэв.
2. Монголын Зохиолчдын Эвлэлийн 80 жилийн ой, Удвал ахайтны байгуулсан Уран зохиолын ордон билээ нтр...
3. Хэлэх хэдэн үг... цэцэрхэж өгнөө тэгжуагаад
Удахгүй эдгээр бичлэгүүдээрээ уулзацгаанаа :)

Эрхэм андууд минь ирж буй шинэ ондоо, инээд хөөрөөр дүүрэн, идэж уухаар цатгалан, амжилт бүтээл арвин, ахан дүүсээрээ жаргалтай, эд хөрөнгөөр бялхаж, элэг бүтэн эрүүл саруул байхыг ерөөе. Тийм юниверсал юм ч гэж юу байх уу... золиослохоор бол хамгийн түрүүн эд баялгаасаа гээгээрэй хы хы... бусад нь байхад болно дөө тэ. Нийт банжигчууд болон миний блогт зочилдог эрхэм андууд, журмын нөхөддөө шинэ оны мэнд хүргье :)
"Шелкунчик бүжгэн жүжиг :)" цааш унших »

За анд нь асар их ажилтай царайлж компьютернийхээ ард суугаад л байна. Нэтээр хамаагүй хэсч болохгүй дохиолол хамгааллын систем асар сайтай гэжуагаа хы хы... :) Шинэ жил сайхан болсоон. Сониноос 2 хоногийн өмнөөс ядам хуруундаа сүйн бөгж зүүх болов. Хадамд гарах нь... :( тэхдээ зүгээрээ. Хүссэн хүнтэйгээ хамт байгаа болохоор... За тэгээд юу юугүй шийдчихсэн ч юм алга л байна. Эхлэл шатандаа л... Гэхдээ шийдвэрээ өөрчлөхгүй гэсэн бодолтой байгаа. Удахгүй шинэ жил гэсэн бичлэгээрээ уулзацгаанаа андуудтайгаа :)
Сэтгэл санаа өөдрөг сайхан байнөөө. Манай шинэ жил 20 нд болно. Шинэ жилийнхээ тухай бичлэг оруулна. Зураг хөргөө татуулаад ичих ч гүй хэ хэ... Ичээд байх ч юу байх вэ дээ тийм ээ. Нээрээ дараагийн бичлэгүүдээ төлөвлөнөө. Шинэ жилийн тухай, дуртай жүжигчдээ үргэлжлүүлэн танилцуулъя тэгээд сонгож байгаад нэг уул уурхайн төхөөрөмжийг талаар андууддаа мэдэж авсан зүйлээ хуваалцъя, тэгээд ахиад шинэ жил... :) ийм л байна нөхдөө... блогт минь салхи оруулдаг та нартаа гялаалаа.

Маргаашнаас эхлээд сайн цаг төгсөв. Хы хы... 





