Эрхэм андуудын амрыг эрье... :)

Андуудынхаа блогоор аялаад байхад бүтэлгүй дурлалын дурсамжаа бичдэг уламжлал түгээмэл ажээ. Анд нь хоцроод яахуу азгүй адал явдлаасаа хуваалцъя. :)  хи хи элгийн юм болсооон гэж...

Андых нь сонирхоод байгаа Айкидо
АЙКИДОГИЙН ТОВЧ ТҮҮХ
Айкидогийн товч түүх нь Осенсей Морихэй Уешибагийн түүх билээ. Морихэй Уешиба нь өнгөрсөн, одоо, ирээдүй үеийн Айкидогоор хичээллэгч бүх хүмүүсийн агуу их багш /Осенсэй/ юм.
Тэрээр 1883 оны 12 дугаар сарын
14-нд Японы Вакаяма аймгийн Танабэ хотод самурайн гэр бүлд төржээ. 1939 онд Ивамагийн дацанд анхны Айкидогийн албан ёсны сургуулиа нээсэн.

АЙКИДО ГЭЖ ЮУ ВЭ?

Айкидо хэмээх япон үг нь:
АЙ - нийцэн зохицох, хайрлах
КИ - сансар огторгуй, байгаль орчин, оюун санааны эрч хүч
ДО - замыг заах, замнал, амьдралын хэвшил, арга
гэсэн утгатай ажээ.


"Андых нь сонирхоод байгаа Айкидо" цааш унших »
Эр хөөөөөөн гэнэ шүү... :)

Энэ нэг зураг энд тэнд гүй л байхын хэ хэ... үнэн зураг шүү... Муусайн эрчүүд нээрээ... Гэхдээ би ч гэсэн эрэгтэй байсан бол иймэрхүү юм бодцон охидын онз шагайцан (арай муухай сонсогджийна тэ) гэхдээ би халамж хайраар дутаахгүй авах таашаалаа авчаад өгөх халамжаа өгөөд хаяад явлаа ч гэсэн харамсахгүй лайтай романтик, сайн залуу байх байсан дээр нь замбараагүй шалиг эсүүл юутай 2,3 н хөөрхөн охин найраастай, 1 сайн найз охинтой л байх байсан болуудаа... :)

Hey блогчдын амрыг эрье !

Прикольная фотоподборка (72 фото) 20

Энэ өвөө надаас илүү блогчиндоо аягүй бол хи хи ... Ойрд залхуу гэж замбараагүй болж, зүгээр л сайхан нэт ухаад л блогоо шинэчлээл байгаад баймаар санагдаад байхын... Англи хэлнийхээ даалгуур энэ тэрийг хийгээгүй... Маргааш хичээлтэй. Ярих юм ч олдохгүй юм. Хэ хэ. Нээрээ анд нь Айкидогоор хичээллэх бодолтой байгаа өнөөдөр очиж сонирхоно ямар байсныг нь нэг дэхэд дуулгая... :)

Жинлүүрийнхэндээ... :) хи хи
Жинлүүр-Загас Загасны наалинхай романтик зан жинлүүрийн нарийн үзэл бодолтой хослон тэднийг жаргалтай болгоно. Тэдний ажил хэрэгч бус ба мөрөөдөмтгий байдал энэ харьцаанд хамгийн муу тал байна. Тун удалгүй тэд хоорондоо огт төсгүй гэдгээ ойлгож эхэлнэ.
"Жинлүүрийнхэндээ... :) хи хи" цааш унших »
Жинлүүрийнхэн ийм байдаг гэнэ. :)

Жинлүүрийн орд
Бусдыг таньж мэдэхдээ сайн, аливааг тооцоолсоны эцэст шийддэг. Цэцэн цэлмэг, нийтэч зочломтгой. Аз дутвал сэтгэлээр унадаг. Гоёмсог тавилга, хувцас хэрэглэлд дуртай. Найз нөхөд нь аль нэг талаар өөрөөс нь илүү гарсан байвал атаархаж хорсдог. Гоо сайхан урлаг уран сайханд дуртай. Ганцаардалд дургүй
.

Яанаа би өөрийгөө атаархуу гэж боддоггүй шд. Андууд минь та нарыг сайн явжийвал зууралдахаа л бодий шүү дээ хорсож морсохгүй хэ хэ... :)

Зиак би гэдэг хүн чинь... :)

Эрхэм андуудын амрыг эрье. Зах зээлийн газраас нэг ийм даашинз олоод өмсөөтөхсөн чинь хүмүүс бие давхар болчоо юу гэдэг байгаа... Уул нь дангаараа л яваамсан хи хи :)

Найз залуу найз залуудаа зориулж зохиосон шүлэг гэнэ шүү.. :)

Нэрийг чинь шүлэг шиг уншиж

Зүсийг чинь зүүдэндээ харж

Дуулим энэ хорвоод

Дурлалд согтоод хөлчүүхэн явна

Харцнаас чинь хайр горьдон эрж

Хацрыг чинь түмэнтээ үнсэж

Хан буурал хорвоод

Хайранд согтоод халамцуухан явна

Улаахан уруулын баланд чинь дүрж

Уучилж үзээгүй хайр чинийхээ уруулан дээр үнсье

Учрал бүхэн чинь минийх байсан

Сэвэлзтэл алхаж зүрх тогшихдоо

Зүрхний зараал гэдгээ би мэдээгүй ээ

Амьсгал нийлж аньсага чийгтсэн болзоонд

Амьдралаа өнгөлөх гэж би захиалсан

Хархан хөмсгөндөө гэрэл цуглуулж

Хайрлаж мэддэггүй би чиний сэтгэлд гэрэл тусгая

Бүх зүйл сайхан байсан шүү хайрт минь

Чамайгаа маш их санаж байна ... гэжээ :)

Хүн хэлэхээс нааш гэдэг билүү... :)

Хүссэн бүхнээ авч чадахгүй байна гэдэг заримдаа гайхамшигт аз дайралт болдог.

Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхам хийж эхэл гэнэ шүү...

Хүнд байгаа сайн сайхан бүхнийг зөвхөн сайшаах урамшуулах замаар л хөгжүүлж болно.

Хэрэв та хүмүүст таалагдахыг хүсдэг бол тэднийг үнэн сэтгэлээсээ сонирхогтун гэв. Үнэн гэж боддышүү.

Сонирхолтой байхын тулд сонирхож чаддаг байх хэрэгтэй. :)

зиак анд нь амьдралдаа хагас хугасаас нь туршиж үзсэн. Үнэхээр хүнд таалагдах анхны алхамууд... Хүсүүл туршаад үзээрэй. Танд хүн болгон сайн хандахгүй байж болох ч муу бодол өвөрлөхгүй ээ гэдгийг батлан хэлмээр байна. Амжилт хүсье андаа.. :)

Тэнгис :)

Эрэг дээрх элсэн дээр нь мөр гарган гүйхэд минь

Эелдэг зөөлнөөр усан үзүүрээрээ өлмийг минь илбэнэ

Хөхрөх уулсын шуугиант салхинд долгио үелзүүлнэ

Хөл алдам үзэмж гоо намайг эзэмдэнэ

Жижиг модон байшингийнхаа хөшгөт цонхоор харахад

Жимийсэн уруул инээмсэглэн жижигхэн гар намайг даллана

Нөмөрсөн алчуураа газарт унаган гадагш гүйн гарахад минь

Нүд алдам үзэмж гоо намайг эзэмдэнэ

Тийм ээ энэ бол миний далд ертөнц, миний нууцхан Тэнгис

(Нийт: 104)