Намар эрт болохоор навчис арай л унаагүй
Надад хайртай болохоор чинь чамайг арай л мартаагүй
Болзсон энэ л цэцэрлэгтээ эргээд нэг ирэхэд
Бодолд минь үлдсэн дүр чинь бүдгэрсэн болохыг анзаарлаа
Алс холд одоод аяншиж нэг ирэхэд минь
Айлын охинтой ханилаад аав болчихсон чамайг
Хүүхэд насны минь нэгэн дурсамж гэхээс өөрөөр
Хүсэл дурлалын харцаар дахин ширтэж чадахгүй нь
Хэн хэндээ бид юу ч хэлэлгүй холдсон ч
Хүлээж байх болов уу гээд эргээд би ирсэн ч
Надад хайртай гэсэн нандин тэр л үгээ
Намрын сэрүүн салхинд алдчихсан юм уу чи минь
Хайрлах сэтгэл минь хэвээрээ ч
Хүлээж чадаагүйд чинь гомдлоо
Хайрын дурсамжаа тээгээд
Эргэж ирэхгүйгээр явлаа...




