Зааа тэхээр ажлын цаг дуусах болоогүй ч гэсэн. Аймар залхуутай байгаа тул хүссэнээ хийхээр шийдээд хэдэн үг бичиж байнааа. Өмнөх бичлэг дээрээ дурдаж байсан тэд юу хүсдэг вэ гэж...
Хүн бол сэтгэлийн амьтаааааан гэж...Энд би нэлээн дээр номон дээрээс уншсан мөн бичлэгтээ ч бичиж байсан үгийг дахин хэлмээр байна. Эрэгтэй хүн хөөргөж магтсан үгэнд эмэгтэй хүн гоёчилж магтсан үгэнд хөл алддагаа гэж... гол нь цаг үеэ олсон байх хэрэгтэй гэжуагаа.
Доорхи хэдэн санаануудыг би бодоод олцын биш сэтгэл зүйч аниа анд найзуудын яриа өөрийн бодлоосоо шүүж бичиж байгаан. За тэгээд андууд ч гэсэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.
Баатар эрс маань биднээс юу хүсэн хүлээдэг вэ. Цаадуул чинь байна ш дээ...
Хамгийн эхлээд өөрийг нь хүндэтгэхэд, бүх л залуу хүн өөрийгөө жинхэнэ эр хүн /чанар ёсоор шүү хөөе/ гэдэгт 100% итгэлтэй байдаг. Мөн үнэнч байдлыг, хайрлаж халамжлахыг, өөрийг нь чин сэтгэлээсээ хүсэж хүлээж мөрөөдөж бас өдөөхийг, итгэл найдвар урам хайрлахыг, үзэл бодлыг нь сонсож үгүйсгэхгүй байхыг энэ хорвоод хэрэгтэй үнэ цэнэтэй хүн гэдгийг нь мэдрүүлж байхыг хүсдэг гэнэ шүү. Эрэгтэй хүмүүс ч гэсэн бэлгэнд дуртай уярамтгай хүмүүс байдаг гэнэ. Гэнэтийн бэлэг... халаасанд нь сэмээрхэн жижкээн чихэр 2 3 үгтэй зурвас үлдээхэд хангалттай. Бас охидуудын санаад оромгүй гэнэн үйлдэл тэдэнд таалагддаг. Томоогүй бас сахилаггүй. Үглэж яншихыг хэн ч үзэхгүй шүү дээ. Олон хэлвэл улиг гэж уйлж унжих ч гэсэн энэнд хамаатай. Заримдаа огт тоохгүй байх нь хааяадаа өөрийгөө ч гэсэн амраагаад цаадхыгаа ч гэсэн идэвхжүүлээд авна гэж мэд.
Үзэсгэлэнт гүнжүүд маань биднээс юу хүсэн хүлээдэг вэ. Цаадуул чинь байна ш дээ...
Хамгийн эхлээд ЦЭЦЭГ хы хы тоглосон юм. Эмэгтэй хүнийг хүндэтгэх хамгийн наад захын нийтлэг хүндлэлийг, өөрийг нь хөөрхөн сайхан гэж яг цаг үеийг нь олж хэлэхэд, басхүү үнэнч байдлыг, хайр халамжийг, хүч түрэмгий хандахгүй байхыг ивээлдээ багтааж байхыг бусдаад харамлаж хамгаалж байхыг, гэнэтийн бэлэг барьж байхыг... бид нар чинь их эдийн шуналтай гэжуагаа. Бэлэг сэлт барьж байхыг хүснэ шүү дээ. Баяр ёслолд мэдрэмжтэй, 2уулхнаа байх үед сэтгэл ханамжтай байлгахаар бүхнийг зохион байгуулах, оройтвол гэрт нь хүргэж өгөхийг, олон 7 юм шалчигнахгүй байхыг хүсдийм шүү дээ.
За тэгээд хэрэг үгүй хүнд 1000 сургааль улиг хэрэг болох хүнд ганц үг билэгээ гэж.
Эцэст нь хэлэхэд ямар ч хүн шүүмжлэлд тэсвэргүй. Тийм учраас шүүмжлэлд болгоомжтой хандаарай. "Бүтээлч шүүмжлэл" гэдэг үг их таалагдаад байгаан сүүлийн үед. Нээрээ Номука гэдэг зочин маань мал адгуус гэсийшүү дээ. "Эмэгтэй хүний үнэ цэнэ" гэсэн бичлэгт маань сэтгэгдэл үлдээсэн байлээ. Туурайгаараа гомпүүтрийн гар тогших хэцүү байсан болуу л гэж хы хы...





Сэтгэгдэлүүд:
хаха тоголсий шөө, яг л хэлж
Сэтгэгдэл үлдээх: