Сайн байцгаана уу эрхэм андууд? За тэхээр Эзоп гэгч энэ этгээд нь VI зууны үед амьдарч байсан гэнэ шүү. Тэрээр үзэмжгүй муухай царайтай, туранхай биетэй хэлгүй нэгэн байжээ. Нэг өдөр гэнэт аз дайрч хэлд орсон бөгөөд орох орохдоо мэргэн цэцэн үгтээ ёгт егөөнд гарамгай нэгэн болсон гэнэ. Эзэн эзний гар дамжсан боол байсан бөгөөд нэгэн удаа мөн л зах дээр хэдэн боол нөхдийн хамт худалдаалагдахаар болж зээлийн газарлуу хөдлөх гээд байцгааж гэнэ. Боол бүр нэг нэг ачаа авах ёстой байсанд Эзоп аль ачааг би үүрэх вэ гэхэд дуртайгаа л үүр гэсэн гэнэ. Эзоп талхтай сагс сонгов. Бусад нь түүнийг өөр олон ачаа байхад хамгийн хүнд, хамгийн томыг сонгосонд шоолцгоож байв. Харин үдийн амралт болоход өнөө сагстай талх дундарч орой гэхэд дуусч Эзоп үүрэх ачаагүй зээлийн газар хүрэхэд сая алсын харааг нь ойлгоцгоосон гэдэг.
Мөн эзэн нь түүнийг худалдахаар өөр 2 боолын хамт зээл дээр явж байтал гүн ухаантан Ксанф шавь нарын хамт явж байхтай таарав. Эрэгтэй боол дутмаг байсан тул тэдний дэргэд саатсан гэнэ. Хараач гүн ухаан амьдралд оршиж байгаагийн жишээ энэ байна. Энэ 2 боолынхоо царай зүс бие бялдарыг тодотгохын тулд дунд нь энэ аймшигтай нэгнийг тавьсан байна. Хэлсэн үнийг нь сонсоо биз гээд бэл хүрэхгүй тул цааш явах гэтэл шавь нар энийг тэгүүл авчихъя л даа. Хаалгач хийлгэе. Ксанф Эзопоос – Би чамайг худалдаж авъя тэгэх үү гэхэд Эзоп – Чи надтай зөвлөлдөж байхыг бодоход чамд ухаан зааж өгөх хүн хэрэгтэй юм байна даа гэвэл – Чи угийн ийм хэлэмгий хүн үү хэмээн гайхсанд – Шувууны ярьдаг нь үнэд хүрдэг юм гэжээ. Тэгээд Ксанф түүнийг авсан гэнэ. (энэ хэсгийг анд нь сайн ухахгүй л байгаам даа хы хы)
http://sarnaiha.blog.banjig.net/post.php?post_id=144531 эдгээр блогуудаас илүү олон философич болон сонирхолтой хэдэн түүх уншаарай. Эзопын цөөн үлгэр бас байлээ.





Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: