Сонгодог хөгжмөө гэж...

Эрхэм андуудын амрыг эрье!.

Өчигдөр буюу 04.02 ны өдөр Улсын Филармонийн электрон орон зай болох www.philharmonic.mn  сайт шинээр ашиглалтанд орж байгаатай холбогдуулан тоглогдсон Симфони найрал хөгжмийн Лекц концерт үзэв.

Энэ удаагийн тоглолтонд Романтизмын үеийн шилдэг бүтээлүүд-ийг тоглосон бөгөөд хөгжмийн тайлбарыг хөгжим судлаач, урлаг судлалын ухааны доктор Hobby сургуулийн захирал хатагтай Д. Оюунцэцэг тайлбарлан хүргэлээ. 

 

Зиа тэгээд андууддаа дуулгахад БНМАУ-ын Соёлын Яамны шийдвэрээр 1957 онд Монголын Радио Хорооны дэргэд Симфони найрал хөгжим байгуулагдсанаар Улсын Филармонийн үндэс тавигдаж улмаар 1972 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Мэдээлэл, радио телевизийн Улсын Хорооны дэргэдэх "Баян Монгол"джаз найрал хөгжим, Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгын дэргэдэх "Соёл-Эрдэнэ" дуу хөгжмийн хамтлагийг нэгтгэн Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын санаачлагаар Улсын Филармонийг байгуулсан юм гэнэ.

Симфони найрал хөгжмийг үндэслэн байгуулагч Ц.Намсрайжав 30 гаруй жил тус байгууллагын дарга, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар ажиллаж ард түмэндээ сонгодог урлаг сурталчлах, өөрийн орны болон гадаад орнуудын хөгжмийн зохиолчдын уран бүтээлүүдийг туурвин бүтээх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсныг Төр Засгаас өндрөөр үнэлж 1992 онд Нийслэлийн засаг даргын шийдвэрээр Улсын Филармонийг Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит болгосон юм.

Улсын филармонид одоогоор Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, "Баян Монгол" джаз найрал хөгжим гэсэн үндсэн 3 анги болон бие даасан уран бүтээлчдийн хамтлагуудаас бүрдсэн хамт олон 2009 оныг "Сонгодог Урлагийн жил" хэмээн зарлаж үйл ажиллагаандаа шамдан ороод байна гэнэ шүү цаад нөхдүүд чинь. Илүү дэлгэрэнгүй эндээс үзээрээ л гэж...

Тэрхүү тоглолтонд дургүй ламыг дарж байж сахил хүртээлээ гэдэг шиг хайрыгаа чирээд очлоо. Унтчуул яанаа л гээд байсан. Харин ч сонирхолтой шүү. Нөхөр Нархан өөрөө нэг л их дур, мэддэг юм байхгүй тэр сонгодог хөгжмийн талаар... цухас ч гэсэн мэдэж авав.

Эхний ая нь Шофейн (буруу бичиж булай болхвий дээ хы хы) Төгсөөгүй синфони их сонин аяз, яагаад төгсөөгүй хэмээн нэрлэгддсэн гэхлээр аязууд ихэвчлэн 4 хэсгээс бүтсэн байдаг. Харин энэ аяз 2 хэсгээс бүтсэн хэдий ч үнэхээр төгс болсон бүтээл гэнэ. Шофейн эцэгтэйгээ ихэд зөрчилтэй байдаг байсан нь хөгжмийн зохиолч болох хүслээс нь болсон бөгөөд тэрхүү эцэг, хүүгийн зөрчлийг харуулсан мөн тэр их үл ойлголцлын хажуугаар эцгийгээ хайрлах  хайр, уучлалыг тусгаж өгсөн бүтээл ажээ. Тэрээр их найрсаг зөөлөн ааштай олон найз нөхөдтэй нийтэч хүн байсан. 

Дараагийн аяз нь Г... гэдэг хүнийх байсан.

Харин төгсгөлийн аяз нь Медисон хэмээх хөгжмийн зохиолчын .... агуй гэдэг нэртэй бүтээл байсан бөгөөд үнэхээр сүртэй сайхан аялгуу байсан болно.

Хамгийн гол нь надад тэрхүү сонгодог хөгжмийн аязуудыг сонсоход сүрлэг сайхан, дээш хөөрөх мэт дотоод сэтгэлрүү хүчтэй давалгаа түрэн орох мэт хөнгөн ихэмсэг зүйлс мэдрэгдэж байсан. Бүх хөгжим нэгэн зэрэг ая дуу гарган, удирдаачын гарыг хурц хурдан хөдөлгөөн, хийл хөгжмийн утсан дээгүүр гүйлдэх хуруунууд.... бөмбөрийн нүргэлсэн дуу зэрэг нь үнэхээр хүн төрөлхтөн гээч ямар агуу зүйлсийг бодож олж хийж бүтээдэг вэ гэж уулга алдмаар байсан.

Бас нэг хөгжилтэй нь Оюунаа эгч тайлбараа их хөөрхөн хийж байсан. Үнэн сэтгэлээсээ төгөлдөр хуур дээр тоглогдох хөгжмийн аялгууны хэсгээс дарахдаа сэтгэлийн асар хөдлөлтэй тэр хөдлөлийг нь толгойгоо хаялан төгөлдөр хуурын товчлуур дарах бүр хөвсөлзөх буржгар үс нь улам тодруулна.

Өөр нэг хөгжилтэй нь бүрээчин ах нар янз янзын жижиг том бүрээ, шүлсийг нь сэгсрээд л тоглож гарна. Аялгуун дундуур ганц нэг бүүү гэхдээ нот хараад байгаа нь инээдтэй байсан. Хы хы...

Нэг урамгүй нь тайлбарлагч эгч хөгжилтэй сонирхолтой чин сэтгэлээсээ тайлбарлаж байхад нуршуу уйтгартай байнагэсэн бичиг хэн нэгэн нь өгчихсөн нь хамгийн онцгүй. Тэр эгчийн өмнөөс урам хичнээн хугарсан гээч... Үзэж байгаа надад тийм муухай байсан юм чинь, тайлбарлаж байгаад нь ямар байсан болоо... L

Эцэст нь хайртайгаа хоёулаа нэг асуулттай үлдсэн.  

Удирдаач ямар үүрэгтэй вээээээ?

 

Сэтгэгдэлүүд:

1. embi | 2009-04-07 09:18:54
хүнд гарын шүрэн толгой байна даа хэ хэ. За би ч иймэрхүү юм ойлгохдоо маруухан хүн байгаа юм

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.