Удирдаач

Удирдаач хүн гэж хөгжмийг амилуулдаг, найрал хөгжим, найрал дуучид, дуурь, бүжгэн жүжгийг удирддаг, хөгжмийн тусгай боловсролтой хүнийг хэлнэ.
Нэрт удирдаач Леопольд Стоковский хэлэхдээ: “Страдиварийн хийл олж авсан хөгжимчин хүн их азтай хүн, Стенвейн төгөлдөр хууртай хүн түүнээс ч дутуугүй аз жаргалтай, харин удирдаач хүн хөгжмийн зэмсгээ, өөрөөр хэлбэл найрал хөгжмөө өөрөө бий болгодог юм” гэжээ. Үүнээс үзэхэд найрал хөгжим бол удирдаачийн хөгжмийн зэмсэг, удирдаач өөрөө гол хөгжимчин байж таарах нь. Үнэхээр сайн удирдаачийг найрал хөгжмийн уураг тархи, зүрх сэтгэл гэж үзэж болно.
Хөгжмийн зохиолч нь симфони хөгжмийн зохиол бичээд түүнээ нотоор тэмдэглэсэнийг партитур(удирдвар) гэдэг. Түүнийг харахад олон эгнээ таван зураасан дээр бичсэн нотны тэмдгүүд байна. Эгнээ бүрийн өмнө ямар нэг үг тавьсан байх нь хөгжмийн зэмсгийн нэрийг латин үсгээр итали хэлээр бичжээ. Партитурт нотны тэмдэг, зэмсгийн нэрнээс гадна удаан түргэн чанга сул, зөөлөн намуун хурдан цогтой, гэх зэргээр хөгжимдөх чиг баримжааг заасан үгнүүд байна. Тэдгээрийг мөн л италиар бичсэн байх нь газар газрын хөгжимчид зохиол бүтээлийнхээ онцлог, утга санаа, хөгжимдөх аргыг нэг хэлээр ойлголцох бололцоотой болж байгаа юм. Мэргэжлийн бус хүн үүнийг хараад юуч ойлгохгүй. Харин хөгжимчин хүн ялангуяа удирдаач хүн партитурыг “уншаад” уг зохиол ямаршуу эгшиглэхийг төсөөлж, ер нь хэр зэргийн бүтээл болохыг ч үнэлж цэгнэж чаддаг байна. Удирдаач шинэ зохиолын партитуртай танилцаад түүнийгээ найрал хөгжимчдөд тус бүрийн тоглох хэсгийг тусгайлан хуулж тараадаг.
Удирдаач хүн хамгийн гол нь такт буюу айзмыг зөв дохиж сурах ёстой. Удирдаач маш оновчтой бөгөөд олон дахин давтагдсан хөдөлгөөнөөр найрал хөгжимчдийг нэгэн жигд хөгжимдүүлдэг. Үүнээс гадна удирдаач хүн хөгжмийн зэмсэг бүрийн эгшиглэх онцлог, салж нийлж дуугарах байдлыг сайн мэддэг, маш сайн сонсголтой байх шаардлагатай. Энэ нь удирдаачийн урлагийн зөвхөн нэг болзолт нөхцөл, арга, ур зүйн талын асуудал юм.
Леопольд Стоковский бичихдээ: “Хөгжим удирдах урлагийн бас нэг тал бий. Түүнд хүнийг огт сургаж болохгүй ч байж магад. Энэ нь бүтээлч сэтгэлгээ, хөгжмийн зохиолыг төсөөлөн ойлгох чадвар, уг хөгжмийн яруу сайхан, дотоод утга санаа, сүр сүлдийг зөв таньж, нээн үзүүлэх чадварын тухай ярьж байгаа юм. Удирдаач хүн сонсогчийн сэтгэлийг хэдий чинээ хөдөлгөж чадвал зохиогчийн бүтээлийг төдий чинээ зөв амилуулж байгаа хэрэг гэжээ”. Энэ ажилгаанд удирдаачаас уйгагуй чармайлт, итгүүлэх чадал, уян налархай харьцаа, нарийн сонсгол, гарын уран хөдөлгөөн, эв дүй энэ бүхнийг шаарддаг байна.
Чухамхүү үүний эцэст уг зохиол нь зохиогч, удирдаач, хөгжимчдийн хамтын бүтээл болон эгшиглэж сая сонсогчийн сонорт хүрдэг байна.
Хөгжмийн тухай мэргэдийн үг
Хөгжим бол сэтгэлийн хэлгүй залбирал. Учир нь үггүй билээ. Хөг авианд бодол санаанаас илүү сэтгэл нь шингэсэн байдаг. Бодол санаа бол тавтын зооснуудыг агуусан хэтэвч, харин хөг авиа бол хир буртаг суугаагүй угаасаа цэвэр ариун эд.
Л.Толстой
Хөгжмийг юу урлаг болгодог вэ? Аялгуу.
Ж.Руссо
Хөгжим бол сэтгэлийн хэл. Энэ бол авиагаар илэрийлсэн сэтгэлийн амьдрал мөн.
П.Чайковский
Хөгжим хамгийн хэцүү төвөгтэй нөхцөлд ч дандаа чихний чимэг болж, дандаа хөгжим хэвээрээ үлдэх ёстой.
В.Моцарт
www.philharmonic.mn

гэжээ анд нь юу ч мэдэхгүй болохоороо нэмж нэг ч үг үл бичив :) мэддэггүй зүйлээ мэдэж авав.





Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: