Дэлхийн бүжгийн өдөр манай орноо :) аймар комун гарчиг хы хы

         Уржигдар буюу 2009.04.29 ний өдөр Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан УДЭТ – ын тайзнаас Монголын алдар цуутай бүжгийн урлагийн алдартнууд, багш сурган хүмүүжүүлэгчид, бүжид дэглээчид  өөрсдийн шавь нарын уран бүжгээр ард түмэндээ мэндчилгээ дэвшүүллээ.

Дүрсний шаардлага хангаагүй хэдэн зураг авсан. Хы хы үзүүл үзнэ биз. Сайхан тоглолт болсөөн. Зураг авахыг хориглоод байсан болохоор жоохон төвөгтэй байсан. Анд Баяртулга бүжиглэж яваа харагдана лээ.

Сайхаан...

Үнэхээр Монгол ардын бие биелгээ цоглог хэмнэл өнгө аяс бүхий бүжгийн гайхамшигийг магтах үг мөхөсдөх ажаам.

Драмын эрдмийн театрийн бүжигчид, Сарны чулуу чуулгын бүжигчид, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгийн бүжигчид, Соёлын сургууль, СУИС, 3 – р сургууль, 50 – р сургууль, бие даасан хамтлагуудын уран бүтээлчид өөрсдийн бүжгээс бүжиж үзэгч олноо баясгав.

Хамгийн гоё нь Адуучин залуус, Эзэн Чингис хаан, Олон ястны бүжиг, Ховор биелгээ, за байз юу билээ айлгүй бүсгүйчүүдийн л бүжиг байсан санагдана.

Адуучин залуус нь Сэвжид гуайн дэглэлт цол гуншинг нь бичсэнгүй надаар хэлүүлэлтгүй мэднэ байх буруу зөрүү бичиж булай болсноос бичээгүй нь дээр хэмээн үзэв.

Эзэн Чингис хааны бүжиг их сүрлэг, 9 өрлөгийн тухай хөөмийлсөн дуун дээр баатрууд нь нэг нэгээрээ гарч ирж бүжиглээд л...

Дээрхи хоёр бүжгийн эрдмийн театрын бүжигчид бүжиглэсэн.

Ховор биелгээний хувьд шанз, морин хуурыг дэргэд нь дараад хэсэг бүлэг залуус бүсгүйчүүд биелгээ биелсэн. Морин хуур сурахсан гэсэн хүсэл улам оргилуулсаан гэжуагаа.

Олон ястны бүжгийн хувьд хүүхдүүд их хөөрхөн бүжиглэж байна лээ. Нэг сургуулийнх нь бүжгийн дугуйлангийн ангийн хүүхдүүд гэсэн. Хуцас хунар гэж нээрээ ярилтгүй ээ гоё ганган гэж жигтэйхэн.

Айлгүй бүсгүйчүүд гэсэн утгатай бүжгийг Сарны чулуу чуулгын бүжигчин бүсгүйчүүд бүжсэн бөгөөд ногоон дээлтэй жижгхээн араг үүрч гарч ирээд л айлгүйтээд байсан хы хы

За нэг иймэрхүү шив дээ гэж... :)

 

Сэтгэгдэлүүд:

1. alkhemist | 2009-06-13 14:12:30
ugeer ilerhiilj bolomgui zuiluudiig bujgees olj hardag shu...bujig cn gaihamshigmgai shu
2. † Silent Asylum † | 2009-06-29 05:20:05
Дэлхийн бүжгийн өдөр манай орноо xaxaxxax
sainuu and meen
3. Towarish | 2009-09-10 13:32:35
Уааа базарваан, ийм сайхан юм байдийм бээшдээ. хэхэ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.